Хүний нөөцийн зорилго, баримтлах зарчим
Хүний нөөцийн зорилго, баримтлах зарчим
Мэргэшсэн чадварлаг, эерэг хандлагатай хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэх замаар өндөр бүтээмжтэй ажилладаг соёлч хамт олныг бүрдүүлэх зорилгоор “Компанийн ажилтан бүр үнэ цэнтэй бөгөөд бид хэнийг ч үл ялгаварлах, эрх тэгш харилцах” зарчмын хүрээнд ажиллаж байна.
Хүний нөөцийн Инфографик
ЭМЭГТЭЙ
39%
ЭРЭГТЭЙ
61%
ДУНДАЖ НАС
32.4
Яагаад Витафит Милк гэж?
Компанийн хөгжилтэй хамтдаа өсөж хөгжих үнэхээр сайхан...
Компанийн маань хамгийн таалагддаг зүйл буюу удаан тогтож ажиллах шалтгаан маань удирдлагуудын маань философи байдаг. "Чанартай түүхий эдээр чанартай бүтээгдэхүүнийг хийж ард түмэндээ өгье, ард түмэн аяндаа мэднэ" гэдэг философи нь маш их таалагддаг. Борлуулалтын хүмүүс уг нь өртөг багатай, хямд байвал зарагдах нь сайн гээд бодоод байдаг боловч манай удирдлагууд бол өртгийг үл харгалзан чанарыг эрхэмлэдэг. Тийм ч учраас манай үйлдвэрээс ямар ч чанаргүй бүтээгдэхүүн гардаггүй. Түүнчлэн Компани маань үндэсний үйлдвэрлэгч гэдэг утгаараа маш сайхан байдаг.
БИД ЭРҮҮЛ ХҮНСИЙГ БҮТЭЭДЭГ
Миний ажил бол хүний эрүүл мэндэд ашиг тустай хүнс - тэр дундаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа хийж буй ажлын хувьд маш их сэтгэл хангалуун байдаг. Түүнчлэн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрүүд дотроо Витафит милк компани нь дэлхийд тэргүүлэгч техник технологийг Монголдоо түрүүлж нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг гол зорилгоо болгон ажилладаг нь энэ компанид ажиллах №1 шалтгаан болдог.
Шалгаруулалт
Тест авах
Уулзалт 1
Уулзалт 2
Ярилцлага авах